• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

“Мэргэжлийн боловсрол хөгжлийн тулгуур” уриан дор улсын хэмжээнд анх удаа мэргэжлийн боловсрол сургалтын 2500 шахам багшийн төлөөлөл 800 хүн оролцсон зөвлөгөөн 10-р сарын 2-3 өдрүүдэд зохион байгууллагдлаа.

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

 

            Дэлхийн багш нарын 25, монголын багш нарын 53 дахь өдөр, Техник Технологийн Политехник коллежийн 35, Техник Технологийн Дээд сургуулийн 20, Монгол Коосен Технологийн коллеж үүсэн байгуулагдсны 5 жилийн ойн баяртай давхцаж буй зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож мэргэжлийн боловсрол сургалтын салбарын талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, багш нартай санал бодлоо солилцсон.

 

        Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт өнөөдөр төрийн болон төрийн бус өмчийн 84 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж үйл ажиллагаа явуулж, 38.5 мянган залуус 200 гаруй мэргэжлээр сурч байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар шинэ хичээлийн жилийн зорилтоо “Мэргэжлийн боловсрол сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, багшаа чадваржуулах, дадлагын сургалтын чанарыг ахиулах, түншлэлийг шинэ шатанд гаргах замаар сургалтын чанар, суралцагч, төгсөгчийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх” хэмээн тодорхойлсон бөгөөд зөвлөгөөнөөр энэхүү зорилтыг ажил хэрэг болоход чухал нөлөө үзүүлэхүйц шийдвэр, тогтоол гарлаа.

 

Зөвлөгөөний эхний өдөр 10-р сарын 2-ны өдөр Техник Технологийн Политехник коллеж, Монгол Солонгосын Политехник коллеж, Барилгын Политехник коллеж дээр тус тус “Мэргэжлийн боловсрол сургалтын тогтвортой хөгжил, шинэ хандлага”, “Мэргэжлийн боловсрол сургалтын багшийн хөгжил, нийгмийн асуудал”, “Мэргэжлийн боловсрол сургалтын түншлэл, салбар дундын зохицуулалт” гэсэн сэдвээр гурван салбар хуралдаан болж  “МБС-ын салбарын тогтвортой хөгжил-Хөгжлийн шинэ хандлага”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын хөгжлийн хандлага”, “Төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын өнөөгийн байдал, шинэ дүр төрх”, “Дээд боловсролын сургалтын байгууллагын дэргэдэх МСҮТ, Политехник коллежийн өнөөгийн байдал, шинэ дүр төрх”, “Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын өнөөгийн байдал, шинэ дүр төрх” зэрэг олон илтгэлийг хэлэлцэж ойрын болон хэтийн зорилт, хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон.

 

Салбар хуралдаанд хэлэлцсэн асуудлуудаа багцалж 3-ны өдөр Төрийн ордны Их танхимд нэгдсэн хуралдаанд танилцуулж зөвлөмж гаргасан. 

Баялаг бүтээгч ажилсаг монголыг бүтээгч мэргэжлийн боловсролын багш нарын яруу алдар бадартугай.

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search