• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудын дунд 2019.04.26-ний өдөр зохион байгуулагдсан “Эрдмийн чуулган-2019” шилдэг бүтээлийн уралдаанд оролцлоо.

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудын дунд 2019.04.26-ны өдөр зохион байгуулагдсан “Эрдмийн чуулган-2019” шилдэг бүтээлийн уралдаанд 7 сургуулийн 39 бүтээл оролцсоноос ТТДС-ийн Механикийн тэнхимийн эрхлэгч Ц. Дэлгэр, автомашины багш Ш. Номин-Эрдэнэ нарын удирдлага дор АМИ-3 ангийн оюутан Б. Отгонбат, Э. Уламбаяр, М. Дэлгэрбаяр нар “Автомашины цахилгаан тоноглол” сургалтын стенд бүтээлээр оролцож Гутгаар байр эзэллээ.

Энэхүү бүтээл нь Toyota Prius 20 маркийн хосолмол (hybrid) хөдөлгүүртэй автомашины цахилгаан тоноглолыг иж бүрнээр нь харах, эд ангиудтай танилцах, холболтын схемийн дагуу судлах, задлах, угсрах, гэмтэл үүсгэх, үүссэн гэмтлийг оношлох, засварлах зэрэг олон талт ажлуудыг нэг дор гүйцэтгэх боломжтойгоор хийгдсэн юм.

Оюутнуудыг удирдан, эрдэм судлалын ажлыг дэмжиж Гутгаар байр эзэлсэн амжилтыг үнэлж Механикийн тэнхимийн эрхлэгч Ц. Дэлгэрийг тус уралдааны Шилдэг удирдагч багшаар шалгарууллаа.

Багш суралцагчиддаа дараа дараагийн эрдмийн ажилд нь амжилт хүсч байна.

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search