• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР ХӨРВӨХ ЧАДВАР САЙТАЙ, ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛ

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

АНХ ЭНЭ МЭРГЭЖЛИЙГ ЯАГААД СОНГОХ БОЛСОН БЭ?

 

Би 2013 онд ТТДС-д элсэж ороод, өнгөрсөн жил сантехникийн инженер мэргэжлээр төгссөн. Их гоё мэргэжил. Одоо бол Хүрээлэн буй орчны инженерээр ажиллаж байна. Бид сургуулиа төгсөхдөө барилга байгууламжийн сантехник төхөөрөмжийн чиглэлээр үндсэн мэргэжил эзэмшиж, бүх төрлийн барилга байгууламжийн ус, дулаан хангамж, ариутгах татуургын систем, халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн системийг төлөвлөх, угсрах, ашиглах, засварлах чадвартай болсон байдаг.

Манай компани Моннис компанитай хамтарч 5500 ажилчинд зориулсан байрны Оюут-2 төсөл, мөн Босоо ам-2-ын хажууд байх уурхайн халаалтын байрны Mine Dry төслийн сантехник, агаар сэлгэлтийн ажлыг хийж байна. Миний хувьд Mine Dry төслийн сантехникийн багийн росторын ахлах буюу foreman хийдэг.

ТАНАЙ СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

Багш сурагчдын хоорондын харилцаа сайн байдаг. Багш гээд хичээлээ заачихаад гараад явдаггүй, заримдаа бидэнтэй оюутан гэдэг үүднээс биш, найз нөхөд, гэр бүл, дотны хүн шиг харилцдаг. Бид мэргэжлийн чиглэлийн тусгай ангитай байсан нь үзсэн онолоо тэр дор нь практикт хэрэгжүүлэхэд их дөхөм байсан. Бас номын сан, ангидаа хичээлээ хийгээд суух бүрэн боломжтой. Өөрөө хичээвэл боломж, хангамж сайн сургууль. Зүгээр л сур, үлдсэнийг нь бид хийнэ гэсэн сэтгэлтэй хамт олонтой. Миний хувьд, сургуульд орсноос хойш яваандаа улам л сайжирсаар байсан.

ИХЭНХ ХҮҮХЭД ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨӨД ДИПЛОМТОЙ БОЛЧИХВОЛ Л БОЛНО ГЭЖ ОЙЛГОДОГ. ГЭВЧ ТӨГСӨӨД МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАХГҮЙ НЬ Ч БАЙНА,ТЭГВЭЛ НАРИЙН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХИЙН ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

Сантехникийн инженер мэргэжлээр зорьж суръя гэсэн хүүхэд ховор, ер нь бараг байдаггүй. Сурч байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ар гэрийнхнийхээ шахалтаар энэ мэргэжлийг сонгосон байдаг. Миний хувьд ч анх инженер бол гоё мэргэжил гэсэн л ойлголттой байсан бол яваандаа миний хоолоо олж идэх мэргэжил юм байна гэдгийг маш сайн ойлгож, хичээлдээ ч дуртай болсон цаашдаа илүү гүнзгийрүүлэн сурах төлөвлөгөөтэй байгаа. Инженер гэдэг бол удирдах албан тушаалын хүн. Тийм учраас мэргэжилдээ сайн байх хэрэгтэй. Бусдыг хайрладаг байх хэрэгтэй. Цалин ч өндөр. Гэхдээ хүний амжилттай байх эсэх нь өөрөөс нь их шалтгаална

ТУС СУРГУУЛИЙН БОЛОМЖУУДЫН ТАЛААР ЯРЬНА УУ?  

Гадагшаа оюутан солилцоогоор явах гэх мэт боломжууд байдаг. Голч зааж сургуулиас тэтгэлэг ч олгодог Оюу толгой ХХК-ийн Говийн тэтгэлэг зарлагддаг бөгөөд тэнд дадлага хийх боломжтой байдаг. Нэг гэр бүлийн хүүхдүүдийн төлбөрийг сургуулиас хөнгөлдөг.

ТАНАЙ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ОЮУТНУУДЫГ НЬ ДАДЛАГАЖУУЛЖ, АЖИЛ ОЛГОДОГ БАЙГУУЛЛАГУУД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. ТЭД ТАНАЙ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙГ УР ЧАДВАР САЙТАЙ ГЭЖ ДҮГНЭСЭН. ЭНЭ НЬ ЮУТАЙ ХОЛБООТОЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ?

Манай компанид өөр сургуулийн болон манай сургуулиас нийт 20 орчим хүн ажилладаг. Манай сургуулийг төгссөн оюутнуудын дийлэнх нь ахлах инженерээр ажиллаж байна. Үүнээс харахад манай сургуулийнхан юмыг хийж чаддаг. Бусад сургуульд Хүрээлэн буй орчны инженер гэх ерөнхий нэршил нь дотроо дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлт гээд тус тусдаа анги байдаг бол манайх бүгдийг нь багцлаад үздэг. Тийм болохоор юм юмны дөртэй байдаг. Багш нар маань "Энэ чиглэлээр ажиллахгүй байж болно, гол нь мэдэж байхад л болно" гэдэг юм. Бүх талын мэдлэг олгодог нь манай сургуулийн бас нэг давуу тал юм.

 

ТТДС ОЮУТНУУДАА ТОМООХОН ГАЗРУУДАД ДАДЛАГА ХИЙЛГЭДЭГ. ТАНЫ ХУВЬД ХААНА ДАДЛАГА ХИЙЖ БАЙВ?

Бид угсралт, зураг төсөл, геодези гэсэн гурван дадлагад гардаг байсан. Онолоос илүү дадлага давамгайлж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Дадлагын давуу тал их бий. Хүн хийж үзсэн зүйлээ сайн мэддэг шүүдээ. Онол, дадлага хоёрыг зэрэг хослуулж чадвал сайн. Биднийг дадлага хийх боломжгүй болсон тохиолдолд багш нар дэмжиж, тусалдаг байсан. Жишээ нь, өвөл зургийн бүх компани амарчихдаг болохоор зургийн дадлага хийх боломжгүй болчихдог. Тэгэхэд манай сургуулийн багш нар өөрсдөө санаачлаад сургуульдаа дадлага хийх боломжийг хүртэл олгож байсан.

ТА СУРГУУЛИА ТӨГСӨӨД БАГАГҮЙ ХУГАЦААНД АЖИЛЛАЖЭЭ. АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ӨӨРИЙН ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛД САЙН БАЙХААС ГАДНА ХУВЬ ХҮНЭЭС ЯМАР УР ЧАДВАР ШААРДАГДАЖ БАЙНА ВЭ?

Хамгийн түрүүнд хэлний боловсрол шаардагдсан. Бидний ажлын бүх төсөл англи хэл дээр байдаг юм л даа. Сургуульд мэргэжлийн англи хэл III дамжаа хүртэл орсон нь бидний ажлын чухал хэсэг байсан бөгөөд зааж байсан зүйлс нь үлдсэн л байдаг юм. Бас их тэвчээртэй, шаргуу, хөдөлмөрч байхыг сурсан. Би цалин гэхгүйгээр хамгийн түрүүнд юм суръя л гэж бодсон Сайн инженер болсон байхад мөнгө олдоно. 

 

ТАНД ЦААШИД ЯМАР Б0Л0МЖУУД ХАРАГДАЖ БАЙНА ВЭ?

 Надад маш их боломж бий. Дөнгөж сургуулиа төгсөөд ийм сайхан ажлын байртай б0лс0нд00 баяртай байдаг, сурах зүйл ихтэй газар. Хүн аль болох өөрийгөө хөгжүүлж л байх хэрэгтэй, тэгж байж хүссэн газартаа ажиллана. Хүн ирээдүйгээ өөрөө бүтээдэг.

 

ТА СУРГУУЛИА ТӨГСӨӨД БАГАГҮЙ ХУГАЦААНД АЖИЛЛАЖЭЭ. АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ӨӨРИЙН ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛД САЙН БАЙХААС ГАДНА ХУВЬ ХҮНЭЭС ЯМАР УР ЧАДВАР ШААРДАГДАЖ БАЙНА ВЭ?

Хамгийн түрүүнд хэлний боловсрол шаардагдсан. Бидний ажлын бүх төсөл англи хэл дээр байдаг юм л даа. Сургуульд мэргэжлийн англи хэл III дамжаа хүртэл орсон нь бидний ажлын чухал хэсэг байсан бөгөөд зааж байсан зүйлс нь үлдсэн байдаг юм. Бас их тэвчээртэй, шаргуу, хөдөлмөрч байхыг сурсан. Би цалин гэхгүйгээр хамгийн түрүүнд юм суръя л гэж бодсон Сайн инженер болсон байхад мөнгө олдоно.

ЭНЭ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА ЯМАР БАЙНА?

Манайх дэлхийн хөгжлөөс хоцорч яваа. Өдөр болгон шинэ тоног төхөөрөмжүүд гарч ирж байгаа учраас юу ч мэдэхгүй байх магадлалтай. Тийм болохоор бие даагаад ч болов өөрийгөө хөгжүүлж, дайчилж, шинэ зүйл хийж чаддаг болох хэрэгтэй санагдсан. Оюутан цагийн дөрвөн жилийн хичээлээр өөрийгөө үнэлж, баригдаад байж болохгүй. Багш нарт бүх юмаа даатгалгүй өөрөө бие даан суралцах хэрэгтэй.

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search