• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

Таныг “багшийн хөгжил” сэтгүүлд өгүүлэл, нийтлэл болон арга туршлагаа хэвлүүлэхийг урьж байна

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс улирал бүр эрхлэн гаргадаг “Багшийн хөгжил” сэтгүүлийн 2019 оны II улирлын дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл болон багшийн хөгжлийг дэмжсэн арга зүй, туршлагыг хүлээн авна. 

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс улирал бүр эрхлэн гаргадаг “Багшийн хөгжил” сэтгүүлийн 2019 оны II улирлын дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл болон багшийн хөгжлийг дэмжсэн арга зүй, туршлагыг хүлээн авна. 

Багшийн хөгжил сэтгүүл  нь багшийн ажил, мэргэжлийн хөгжилд хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг түгээх, багш, ажилтан, мэргэжилтэн, арга зүйчдийн шинэлэг арга зүй, сайн туршлага, шинэ санааг хуваалцах, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлийг хэвлүүлэх зэргээр багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд чиглэсэн эрдэм шинжилгээ, арга зүйн мэдээллээр хангах зорилготой.

Тус сэтгүүл нь боловсролын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг эрдэмтэн, судлаач, багш, мэргэжилтэн, оюутан зэрэг хэн бүхэнд нээлттэй.

Та сэтгүүлд өөрийн өгүүлэл, нийтлэл болон арга зүй, туршлагаа хэвлүүлснээр багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд өөрийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ өөрийн бүтээлээ үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломжтой.

Сэтгүүлд ирүүлэх материалд тавих шаардлагыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

Өгүүлэл, нийтлэл болон арга зүйн туршлага хүлээн авах хугацаа:

Сэтгүүлийн тавих шаардлагад нийцсэн өгүүлэл, нийтлэл болон арга зүй, туршлагыг  2019 оны  05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар хүлээн авна.

Та сэтгүүлд материалаа ирүүлэхдээ доорх хүснэгтэд товч мэдээллээ бүрэн бичиж илгээнэ үү.

Ирүүлсэн өгүүлэл, нийтлэл болон арга зүй, туршлагыг сэтгүүлийн редакц хянан, шаардлага хангасан бүтээлийг хэвлэнэ. Өгүүлэл, нийтлэл, арга зүйн туршлагад тавих шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаяг болон 70140054 утсаар лавлана уу. 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search