• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

Инженерийн боловсрол - Монголд Онол практикийн бага хуралд амжилттай оролцлоо

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Инженерийн боловсролыг монголд түгээн дэлгэрүүлэхэд оновчтой санаа дэвшүүлэн оролцсон, инженер, технологийн боловсон хүчинг бэлтгэдэг 10 их, дээд сургууль, коллежийн нийт 45 судлаачид оролцсон. 
Уг хурал 2 үе шаттай болж явагдсан ба сүүлийн шатанд шалгарсан нийт 10 илтгэлээс эхний 3 байрыг шалгаруулж
1-р байр 1.5 сая ₮, үнэ бүхий зүйл, 
2-р байр 1.0 сая ₮, үнэ бүхий зүйл,
3-р байр 500.0 мянган ₮, үнэ бүхий зүйлээр урамшуулсан юм. 

Сүүлийн шатанд шалгарсан 10 бүтээлээс дараах багш нарын бүтээл тэргүүлсэн.

1-р байр- ШУТИС -ийн Эрдэнэт дэх салбар багш Б.Оюун
2-р байр-Шинэ Монгол Технологийн Коллежийн багш Б.Наранбаатар
3-р байр-Техник Технологийн Дээд сургуулийн багш Э.Уранчимэг, Д.Лхам

Шүүгчдийн саналаар 
Тусгай байр- ШУТИС Эрдэнэт дэх салбар багш А.Түвшинжаргал нар шалгарч мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнагдав. 

Энэхүү хурал нь жил бүр тогтмол, уламжлал болон зохион байгуулагдах ба ирэх жил та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Монголын бүх инженер, технологийн салбарын бүх судлаач багш, амжилтад нээлттэй болно.

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search