Эрдмийн зөвлөл


ТТДС -ийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуралдааны 2019/02 тогтоолоор ТТДС-ийн Дэд профессор, профессор цол олгох журмын болзлыг ханган биелүүлсэн тул Барилгын тэнхимийн эрхлэгч Даваасүрэн овогтой УРАНЧИМЭГ, Механикийн тэнхимийн эрхлэгч Цэвээн овогтой ДЭЛГЭР, багш Батбаатар овогтой ОЧГЭРЭЛ нарт ДЭД ПРОФЕССОР цол олголоо. Ам цагаан хулгана жилийн босгон дээр цолоо хүлээн авсан...

Brain Evolution


Техник технологийн дээд сургуулийн цахилгаан электроникийн тэнхимийн, цахилгаан хангамж хөтөлбөрийн 3 курсийн оюутан Б.Бадам-Очир нь Brain Evolution тэтгэлэгт хөтөлбөр 20202020/03-2021/03 хүртэл тогтвортой, тууштай суралцах, хөгжих хүсэлтэй оюутан залууст олгодог #Англи_хэлийг суралцагч төвтэй, яриа суурилсан шинэлэг аргаар хичээллэх #SOFT_SKILL буюу дотоод ур чадварыг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн байна. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь 12 сарын турш нийт 4 хүртэл сая...

Зураг түүх өгүүлнэ


Техник технологийн дээд сургууль. 1984 онд барилгын мэргэжлийн 5-р дунд сургууль нэртэй байгуулагдаж бүтээн байгуулалтын салбарт 15000 гаруй инженер техникийн ажилтан бэлтгэжээ. Ийм л сайхан сургуульд ажилладаг азтай хүн дээ би. Зураг түүх өгүүлнэ.

Ийржи Бродский (Jiří Brodský)


Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский (Jiří Brodský) өнөөдөр Техник Технологийн Дээд сургууль түүний харьяа сургууль Техник Технологийн Политехник Коллеж, Монгол Коосэн Технологийн Коллеж дээр айлчилж сургалтын болон дадлагын орчинтой танилцлаа. Мөн сургуулийн удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны одоогийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, цаашид хамтран ажиллахаа мэдэгдлээ. Бид...

Бидний бахархал


Техник Технологийн Дээд сургуулийн төгсөгч бүр БИДНИЙ БАХАРХАЛ билээ. Энэ удаад бид Техник Технологийн Дээд сургуулийг 2017 онд Сантехник, инженерийн байгууламж мэргэжлээр төгссөн Ц.Энхжаргалыг онцолж байна. Ц.Энхжаргалдаа ажлын өндөр амжилт хүсье.

Бидний бахархал


Техник Технологийн Дээд сургуулийн төгсөгч бүр БИДНИЙ БАХАРХАЛ билээ. Энэ удаад бид Техник Технологийн Дээд Сургуулийг 2006 онд Авто замын барилгын инженер мэргэжлээр төгссөн Б.Жавхлантөгсийг онцолж байна. Б.Жавхлантөгсдөө ажлын өндөр амжилт хүсье.

Бидний бахархал


Техник Технологийн Дээд сургуулийн төгсөгч бүр БИДНИЙ БАХАРХАЛ билээ. Энэ удаад бид Техник Технологийн Политехник коллежийг 2004 онд Авто замын инженер мэргэжлээр бакалавр, 2018 онд магистрын зэрэгтэй төгссөн Д.Булгантамирыг онцолж байна. Д.Булгантамиртаа ажлын өндөр амжилт хүсье.

Бидний бахархал


Техник Технологийн Дээд сургуулийн төгсөгч бүр БИДНИЙ БАХАРХАЛ билээ. Энэ удаад бид Техник Технологийн Дээд Сургуулийг 2013 онд Барилгын техникч мэргэжлээр, 2015 онд Барилгын инженер мэргэжлээр төгссөн Х.Батбаярыг онцолж байна. Х.Батбаяртаа ажлын өндөр амжилт хүсье.

Мониторингийн менежер Т. Нармандах төрийн өндөр дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа.


Шинэ оны босгон дээр ТТДС -ийн удирдлага хамт олныг баярлуулсан мэдээ хүлээн авсан маань тус сургуульд 2006 оноос идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн Мониторингийн менежер Т. Нармандах төрийн өндөр дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан үйл явдал байлаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсч "булган сүүлтэй" байхыг ерөөе.