• Гэгээрлийн сайдын 2000 оны 08-р сарын 29 -ны өдрийн 10 дугаар тушаалаар Техник-технологийн коллеж болон зохион байгуулагдаж улсын бүртгэлийн 2000/74 тоот сургалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авснаар бакалаврын дээд болон мэргэжлийн боловсролын сургалт явуулах эрхтэй болсон.
    • Мэргэжлийн боловсролд “Хоол үйлдвэрлэл нарийн боов” мэргэжлийг шинээр нээв.
    • Дээд боловсролд “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи” мэргэжлийг шинээр нээв.
    • Мэргэжлийн боловсролд “Компьютер нарийн бичиг” мэргэжлийг шинээр нээв.
  • 2002 оны 11 сард Боловсрол соёл шинжлэх ухааны яамны улсын хяналтын албанаас тус сургуулийн үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтанд “Хангалттай” үнэлэгдэв.

  • 2003 оны 12 сард БСШУЯ, МҮХАҮТ, ТБМСХолбооноос зохион байгуулсан “Мэргэжлийн сургууль-бизнесийн байгууллагын түншлэл” улсын уралдаанд тус сургууль 2-р байр эзлэн захирал Э.Намсрай “Мэргэжлийн сургуулиудын шилдэг менежер”-ээр шалгарсан.

    • Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны ойг угтан “Хот орчноо тохижуулан цэцэрлэгжүүлэх” болзолт уралдаанд шалгарч “Өргөмжлөл”
    • Монголын барилгачдын холбооноос Монгол улсын барилгын салбарт мэргэжилтэй ажилтан, ажилчид сурган бэлтгэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж “Хүндэт өргөмжлөл”
    • “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллагаар шалгарав. /Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг/
    • Дээд боловсролд “Сантехник инженерийн байгууламж”, “Архитектур” мэргэжлүүдийг шинээр нээв.
    • МУ-ын Их хурлаас батлагдсан нийгмийн салбарын хувьчлалын хөтөлбөрийн дагуу төрийн өмчийн хорооны шийдвэрээр хувийн хэвшлийн байгууллага болж өөрчлөн байгуулагдсан.
    • Мэргэжлийн боловсролд “Компьютерийн оператор, эх бэлтгэх” мэргэжлээр элсэлт авав.
    • Мэргэжлийн боловсролд “Авто машины засварчин жолоо” мэргэжлийг шинээр нээв.
  • Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг ханган биелүүлж “Магадлан итгэмжлэгдсэн” /БМИҮЗ/

  • МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МОХ-оос зохион байгуулсан “Оюутны техник технологийн үзэсгэлэн-2008”-д 2-р байр эзэлж “Өргөмжлөл”

    • “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн хамт олон” /Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг/
    • Мэргэжлийн сургуулиудын “Сургалтын шинэ орчин бүрдүүлсэн шилдэг сургууль”-иар шалгарав. /МАОЭНХ, МҮХААҮТ, ТБМСХолбоо/
    • Техникийн боловсрол сургалтаар анх удаа “Барилгын техникч”, “Автомашины механик”, “Сантехникийн техникч” мэргэжлүүдээр сургалт эрхлэв.
    • Мэргэжлийн сургалтаар “Хот цэцэрлэгжүүлэлт”-ийн 2 жилийн ангийг шинээр нээв.
    • “Бүтээлч хамт олон” өргөмжлөл /ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг МБСГ/
    • “Шилдэг орчин бүрдүүлсэн сургууль” /Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо/
    • “Шилдэг бүтээн байгуулалттай сургууль” /МАОЭНХ, МҮХААҮТ, ТБМСХолбоо/
    • Техникийн боловсролд “Зам гүрийн техникч”-ийн мэргэжлийг шинээр нээв.
    • Мэргэжлийн боловсролд мэргэжлийн индекс өөрчлөгдсөнтэй уялдаж “Нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан”, “Эх бэлтгэгч дизайнер”, “Автомашины засварчин”, “Бетон арматурчин”, Барилгын цахилгаанчин”, “Барилгын модон хийцийн мужаан”, “Авто зам гүүр барилгын ажилчин замчин”, “Барилгын засал чимэглэлч”, “Сантехникч”, “Гагнуурчин”, “Барилгын мужаан” мэргэжлүүдээр элсэлт авав.
    • Мэргэжлийн сургалтаар насанд хүрэгчдэд сургалт явуулж эхлэв.
    • “Шилдэг эко орчин бүрдүүлсэн сургууль” гутгаар байрын өргөмжлөл /ЗГХА Ойн газар, Монголын ахмад багш нарын холбоо /
    • “Оюутанд ээлтэй сургууль” батламж, өргөмжлөл /Монголын оюутанд ээлтэй төв 2011 он/
    • Техникийн боловсролд “Цахилгааны техникч”-ийн мэргэжлийг шинээр нээв.
    • БСШУЯ-наас явуулсан Дээд боловсролын байгууллагын аттестатчилалд “Хангалттай” үнэлэгдэж 5 жилийн хугацаатай аттестатчилагдав”.
    • БСШУ-ны сайдын 2012 оны 07 сарын 05 -ны өдрийн А/394 дугаар тушаалаар ангилал ахиж Техник технологийн дээд сургууль болсон.
    • 2012-12 сард Ази Номхон далайн бүс нутгийн магадлан итгэмжлэлийн комиссоос “МӨНГӨН ӨРГӨМЖЛӨЛ” авч 3 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
    • Мэргэжлийн боловсролд “Барилгын өрөгч угсрагч” мэргэжлээр элсэлт авав.
    • Мэргэжлийн сургалтаар “Хүнд машин механизмын оператор”-ын 1 жилийн ангийг шинээр нээв.
    • ММСС-ийн төслийн хүрээнд “МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН МЭРГЭЖЛИЙН ЖИШИГ СУРГУУЛЬ” болж БАТЛАМЖЛАГДСАН.
    • Техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийг “Автомашины механикч” мэргэжлээр БНСУ-ын Дун-И ТДС-тай хамтран хэрэгжүүлж эхлэв.
    • Мэргэжлийн боловсролд “Зочид буудал зоогийн газрын үйлчилгээний ажилтан” мэргэжлийг шинээр нээв.
    • Баянгол дүүргийн “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар шалгарав.
    • ТТДС-ийн дэргэдэх Технологийн ахлах сургуулийг шинээр байгуулж сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2013.12.26-нд авч 2014-2015 оны хичээлийн жилд сургалтыг эхлүүлэв.
    • Дээд боловсролын өдрийн ангид “Цахилгаан хангамж”, “Авто машины ашиглалт, авто аж ахуй” мэргэжлүүдийг шинээр нээв.
    • Дээд боловсролд анх удаа эчнээ сургалтыг шинээр эрхлэн “Барилгын инженер”, “Хүрээлэн буй орчны инженер” хөтөлбөрт элсэлт авлаа.
    • Барилга угсралтын мужааны техникч мэргэжлийг 2014-2015 оны хичээлийн жилд нээв.
    • Олон улсад нэр хүндтэй Форбес сэтгүүлийн Монгол дахь салбарын явуулсан судалгаагаар тус сургууль нийт 85 их дээд сургууль коллежуудаас 10 дугаар байрт, техникийн чиглэлийн сургуулиудаас 2 дугаар байрт тус тус шалгарав.
    • Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг ханган биелүүлж 2 дахь шатанд “Магадлан итгэмжлэгдсэн”. /БМИҮЗ/
    • Санхүүгийн тайланд олон улсын аудитын байгууллага BDO Co., LTD үнэлгээ хийж олон улсын стандартад нийцсэнийг баталгаажуулав.
    • “ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2015” тэмцээнд тус сургуулийн төгсөгчид гагнуур, мужаан, тогооч 3 мэргэжлээр эх орноо төлөөлөн амжилттай оролцож мужаан мэргэжлийн Д.Нармандах үндэсний шилдгээр шалгарав.
    • Баянгол дүүргийн 2015 оны “Шилдэг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөр өргөмжлөгдөв.
    • Баянгол дүүргээс оны шилдэг шимтгэл төлөгч 50 ажил олгогчоор шалгарав.
    • Дээд боловсролд Барилгын инженер хөтөлбөрөөр Магистрын сургалтын тусгай зөвшөөрлийг авч элсэлт авлаа.
    • Техникийн боловсролд ТТДС, БНСУ-ын ДУН-И Технологийн дээд сургуультай хамтарсан хос дипломын хөтөлбөрөөр Автомашины механик мэргэжлээр 35 оюутан амжилттай төгслөө
    • ТТДС-ийн бүтэц, хувь нийлүүлэгчид өөрчлөгдөж ТТДС-ийн харьяа  3 сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэв. /Техник технологийн дээд сургууль, Техник технологийн политехник коллеж, Монгол Коосэн технологийн коллеж/
    • ТТДС нь Монгол улсын Засгийн газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас  “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ” 150 байгууллагын нэгээр шалгарсан.
    • Тус сургууль Монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүнээр элсэв.
    • Тус сургууль Монголын номын сангуудын консорциумын гишүүнээр элсэв.
    • Барилгын инженер бакалаврын эчнээ хөтөлбөрийн анхны 39 төгсөгч төгсөв.
    • ТТДС-ийн  Ахисан түвшний сургалт судалгааны лаборатори “Барилгын материал судлалын лабораторийн нээлт” болов.
    • Барилгын мужааны чадамжийн төвийн нээлт болов. /2017.05.31/
    • ОХУ-ын Буриад улсын Ойн аж үйлдвэрийн коллежтой хамтарсан олон улсын “Ур чадварын уралдаан-2017” амжилттай зохион байгуулав.
    • Тус сургуулийн доктор, профессор Э.Намсрай “Монгол улсын гавьяат багш” цол хүртлээ.
    • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан “Монгол ур чадвар” тэмцээнд шат дараалан шалгарч улмаар 2017.10 сард АНЭУ-ын Абу Даби хотод зохиогдсон “ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2017” тэмцээнд тус сургуулийн төгсөгч Н.Эрдэнэмөнх мужаан мэргэжлээр, Ж.Жанлав-Ойдов гагнуур мэргэжлээр эх орноо төлөөлөн амжилттай оролцож гагнуур мэргэжлээр Ж.Жанлав-Ойдов тусгай байр болон Үндэсний шилдгээр шалгарсан.
    • Ж.Жанлав-Ойдов нь Нийслэлийн “2017 оны шилдэг бүтээлч хүүхэд”, Монгол Улсын “2017 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ээр шалгарч Монгол Улсын Ерөнхий Сайдын цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.
    • ТТДС нь БНСУ-ын “Бүтээлч хоолны сургууль”-тай хамтарч “Сургалт судалгааны төв” нээв.
    • “Барилгын инженер”, “Авто зам, авто замын барилга” хөтөлбөрийн магистрын анхны 32 төгсөгч төгсөв.
    • Тус сургуулийн захирал Б.Ганбат БНСУ-ын “Бүтээлч хоолны дээд сургууль”-ийн “Хүндэт профессор” цол хүртлээ.
    • Тус сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэл эчнээ хөтөлбөрийн анхны 17 инженер төгсөв.
    • Барилга, замын материалын ахисан түвшний сургалт, судалгааны лабораторийг Монгол улсын  стандарт хэмжил зүйн төвийн “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн дотоод аудитын шаардлага” MNS ISO/IEC 17025:2007” дагуу 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлэв.
    • ЕБС-ийн суралцагчдын дунд Техник Технологийн Дээд Сургуулийн нэрэмжит анхдугаар “Гүүр” олимпиадыг санаачлан зохион байгуулав.
    • Монгол ур чадвар 2018 уралдаанд “Мужаан” мэргэжлээр 2019 онд ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд оролцохоор шалгарсан. /МУЖААН 1-р байр А.Алтансүх, 2-р байр Н.Батбуян/
    • “Автомашины механикч”, “Гагнуурчин” мэргэжлээр ОХУ-ын Буриад улсын Ойн аж үйлдвэрийн коллежтой хамтарсан олон улсын “Ур чадварын уралдаан-2018”-ыг 5 дахь жилдээ зохион байгуулав.