ТТДСургуулийн Номын сангийн танилцуулга

Эрхэм зорилго: Уншигчдын оюуны  хэрэгцээг бүрэн хангахуйц чанартай фонд,чадварлаг боловсон хүчин,  орчин үеийн техник технологи бүхий мэдээллийн нээлттэй төв болоход оршино.

 

Тус сургуулийн номын сан нь  нийт 472,5м2 талбай бүхий 156 уншигчийн суудалтай, уншлагын танхим, лавлагаа мэдээлэл болон хайлтын сүлжээнд холбогдсон зориулалт бүхий 12 компьютертой, интернэтийн сүлжээнд холбогдсон цахим уншлагын танхим, чөлөөт сонголттой уншлагын танхим, номын үндсэн фонд, ойрын фонд, ажлын өрөө гэсэн зориулалтын танхимуудаар тус сургуулийн багш, оюутан суралцагчдад батлагдсан цагийн хуваарийн дагуу, мэргэжлийн 2 номын санч үйлчилж байна. Боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинарт тогтмол хамрагдахаас гадна их дээд сургуулиудын номын сангуудтай хамтран ажилладаг.

Мөн Монголын Номын Сангуудын Консирциумын жинхэнэ гишүүн бөгөөд орчин үеийн техник технологи бүхий мэдээллийн нээлттэй төв болоход чиглэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Азийн хөгжлийн сан, Америкийн Монгол судлалын төвийн “Монголд зориулсан ном “ хөтөлбөр,  Герман улсын Засгийн газрын санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ МУ-ын Хөдөлмөрийн Яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол,сургалт” төслийн  хүрээнд мэргэжлийн ном, сурах бичгүүдээр баяжилт хийж, чанарт ахиц гарч, фондын эргэлт сайжирч, номын хүрэлцээ хангамж нэмэгдсээр байна.

Мэргэжлийн холбогдолтой гадаад болон дотоодын тогтмол хэвлэл,  сонин сэтгүүл улирал бүр захиалж, уншигч үйлчлүүлэгчдийг шинэ мэдээ мэдээллээр тогтмол хангаж ажилладаг.

Уншигчдын дунд номтой нөхөрлүүлэх зорилгоор жил бүр “Тэргүүний уншигч” “Зохиогчтой уулзах уулзалт”, шүлгийн болон  эссэ бичлэгийн уралдаан, шинэ номын танилцуулах өдөрлөг, сэдэвчилсэн номын үзэсгэлэн, уншигчдаас санал асуулга авах зэрэг олон төрлийн ажлууд тогтмол хийгддэг.

 

1.Уншлагын танхим                                                  

Суудлын тоо: 129

Зориулалт: Оюутнуудын курсийн болон дипломын  ажлын зураг төсөл, бие даалтуудыг   хийхэд зориулагдсан  барилга, архитектурын зургийн ширээ, уншигчийн ширээ, сандал, суурин болон утасгүй интернет ашиглах оюутны хэрэгцээний 10 компьютер зэрэг уншигчийн тав тухыг хангасан орчин бүрдсэн.

 

 

2.Ойрын фонд:

Зориулалт: номын сангийн дотоод журмын дагуу мэргэжлийн болон бусад ном сурах бичиг, гарын авлагуудаар тус сургуулийн багш, ажилтан, суралцагчдад үйлчилгээ үзүүлдэг. Фондын ном сурах бичгийг уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэх зорилгоор номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар санал асуулга авч судалгааны үр дүнг харгалзан, үйл ажиллагаагаа  тогтмол сайжруулан ажиллаж байна.

 

Ойрын фонд нь 3000 гаруй ном сурах бичиг, гарын авлага материалуудтай, хайлтын 2 ширхэг суурин компьютер, лавлагаа ном зүйн мэдээлэл өгөх,  ном, сурах бичгийг сэлбэн засах булантай, хэвлэх, хувилах  үйлчилгээ зэрэг ажлууд тогтмол хийдэг.

 

3.Чөлөөт сонголттой эрдэм шинжилгээний уншлагын танхим    

  

Зориулалт:          – англи, орос, япон  хэл дээрх мэргэжлийн ном, сурах бичиг

– мэргэжлийн холбогдолтой монгол, орос хэл дээрх сэтгүүл

– цахим ном  / dvd,cd /

– цахим хэлбэрээр ашиглах, багш нарын гарын авлагууд

– төгсөгчдийн дипломын ажил, зураг төсөл

-суурин болон утасгүй интернет

– сүлжээнд холбогдсон 2 ширхэг суурин компьютер

  1. Номын үндсэн фонд:

Зориулалт:  Монгол номын фонд  нийт: 7,099 нэр төрлийн  39,053  номтой.

 

– утга зохиол

– нийгмийн шинжлэх ухаан

– байгалийн шинжлэх ухаан

– газарзүй ба түүх

–  барилга, архитектур

– авто зам

– халаалт, агаар сэлгэлт

– техник, технологи

– хүнс судлалын зэрэг ном сурах бичгүүд байдаг.

5.Ажлын өрөө:

Зориулалт: Номонд техник ажиллагаа хийх, уншигчдад  лавлагаа номзүйн үйлчилгээ үзүүлэхээс номын сангийн бусад үйл ажиллагааг тасралтгүй явуулах, техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, номын сангийн орчны нөхцөл, стандартын шаардлага хангасан, номын санчдын ажиллах тав тухтай орчин бүрдсэн хэсэг юм.

 

 

  1. Ном сэлбэн засах булан :

Зориулалт: Урагдсан, хуучирч элэгдсэн ном сурах бичгийг сэлбэн засах, оёх, наах, хуудас нөхөх зэрэг ажлууд хийгддэг.

Цагийн  хуваарь:

 

Даваа-Баасан     9:00-18:00

Цайны цаг        13:00-14:00

Бямба, Нямд  амарна.

Жич: Улирлын шалгалтын үед нэмэлт цагийн хуваариар ажиллана.

 

ТТДС-ийн  электрон каталогийн хаяг: www.lib.iet.mn

Хаяг: БГД,10-р хороолол, 5-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-90, ш/х-389.